Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газартай хамтран явуулж буй өрхийн амжиргааг тодорхойлох судалгаа өчигдөр буюу 11 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт эхэллээ. Судалгааны ажилд бүх хорооны халамжийн болон хөгжлийн нийгмийн ажилтнууд багийн ахлагчаар ажиллах бөгөөд нийт 428 тоологч айл өрхүүдээр явж судалгааг авах юм. Ирэх сарын 9-ний өдрийг хүртэл үргэлжлэх тус судалгаанд оролцохдоо иргэний цахим үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, төрсний гэрчилгээ зэрэг бичиг баримтыг бэлэн байлгах хэрэгтэйг зохион байгуулагч нар анхаарууллаа.