2015оны  11 дүгээр сарын  24

      Сонгинохайрхан дүүргийн хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай хуралдаан 11 дүгээр сарын  23-ны өдөр дүүргийн  Иргэний танхимд     хуралдаж хуралдааныг  Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун удирдан явууллаа.

 

      Шуурхай хуралдаанаар  дараах  асуудлуудыг авч хэлэлцэв: Үүнд:

      1.Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 30/24 дугаар тогтооллоор батлагдсан  “Хэсгийн ахлагчдын ажиллах журам батлах тухай”

      2. Нийгмийн  хэв журам сахиулах эргүүл, жижүүр ажиллуулах тухай,   

     3.Дүүргийн хэмжээнд нохой, муур устгах ажлыг эхлүүлэх,

      4. Ил задгай гудамж талбайд түлээ, нүүрс худалдаалж байгаа  байршлыг тогтоож эмхлэн цэгцлэх тухай

      5. Архивын Улсын үзлэгийн дүн, мэдэ

            6. Нийслэлийн 9 дүүргийн 152 хорооны дунд зарласан Шилдэг хороо шалгаруулах болзолт уралдааны дүнгийн тухай  асуудлуудыг  тус тус  авч хэлэлцэв.

       Мөн хуралдаанаар   цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар ярилцаж  цаг үеийн холбогдолтой үүрэг даалгавруудыг өглөө.

ЗАХИРГАА ХУУЛИЙН ХЭЛТЭС

 

 

ХОРООДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААНД  СОНГИНОХАЙРХАН           ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА                                     С. МӨНХЧУЛУУНЫ ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

2015 оны 11-р сарын 24

          Нэг: Хороодын Засаг дарга нарын батламжийн биелэлт болон албан хаагчдын үр дүнгийн гэрээний биелэлт, хэсгийн ахлагч нарын ажлыг  дүгнэж  12-р сарын 4-ний дотор ЗХХ-т ирүүлэх.

          Хоёр: 11-р сарын 26-ны дотор түлээ, нүүрс борлуулах цэгийн байршлыг гарган ХҮХ-т ирүүлэх.

          Гурав: Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлыг тодорхойлох төслийн маягтийг ирүүлээгүй 5,8,13,18,20,24,25,26,28,29,30-р хороод 11-р сарын 25-ний дотор дүүргийн ЭЗТХ-т ирүүлэх.

          Дөрөв: Агаарын бохирдлын суурин эх үүсвэрийн тоо бүртгэл явагдаж байгаатай холбогдуулан хороод  усан халаалттай болон ердийн галлагаатай зуухны судалгааг дараах хаягаар  Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй./">/Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй./  11-р сарын 26-ний дотор  ирүүлэх.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН                                           ГАЗРЫН ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТЭС

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд