2015 ОНЫ 07 ДУГААР САРЫН 06-НЫ ӨДРИЙН НИЙСЛЭЛИЙН
УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН
ЗАСАГ ДАРГЫН САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН ОРЛОГЧ  
Н.БАТААГИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 №

Хэрэгжүүлэх байгууллага

Товч
агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан, байгууллага

 
 
1
 

ЗАА, нийтийн үйлчилгээний УБ нэгтгэл, дүүргүүд
 

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүр ажиллуулах.

14

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

2

НЦГ, НМХГ

Баяр наадмын өдрүүдэд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах, гадны орны жуулчдын аюулгүй байдлыг сайтар хангах, хүнсний аюулгүй байдлыг хангаж хяналт тавьж ажиллах.

14

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

3

НТГ, НЗЦГ

Баяр наадмын өдрүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах, нийтийн тээврийн хэрэгслүүдийг батлагдсан чиглэлд түгжрэл сааталгүй явуулах, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт тээврийн хэрэгслүүдийг зөвшөөрөгдсөн талбайд байрлуулж хяналт тавьж ажиллах.

14

Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч

4

ЗАА, Нийтийн үйлчилгээний УБ нэгтгэл, дүүргүүд

Хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж ажиллах.

14

Захирагчийн ажлын алба

5

Нутгийн захиргааны байгууллагууд

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 220 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн байгууллага, өмчит үйлдвэрийн газрын ажиллагсдад үр дүнгийн шагнал урамшуулал олгох журмын дагуу нутгийн захиргааны байгууллагууд албан хаагчдынхаа эхний хагас жилийн ажлын үр дүнг үнэлж урамшуулах.

14

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

6

НЕТГ, НМХГ

Зөвшөөрөлгүй барилга, байгууламжийн талаар нэгдсэн танилцуулга бэлтгэж цаашид авах арга хэмжээний талаар 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулах. /Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун/

3

Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч

7

 
Нутгийн захиргааны байгууллагууд
 

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд болон ажилтнууд баталсан графикийн дагуу 2015 оны ээлжийн амралтаа эдлэх хугацаанд төрийн ажил үйлчилгээ, хөрөнгө оруулалтын ажлыг тасалдалгүй, хүлээгдэл, чирэгдэлгүйгээр үргэлжлэх нөхцлийг бүрдүүлсэн байх.

14

 
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
 
 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд