2015.03.10

2015  оны  03 дугаар сарын 10-ны өдрийн дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан дээр дүүргийн засаг дарга М.Чинболдын өгсөн үүрэг даалгавар

 

Хэрэгжүүлэх байгууллага

Товч
агуулга

Биелэлт өгөх хугацаа

Хяналт тавих албан тушаалтан, байгууллага

1

Татварын хэлтэс, ЗХХ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн 28 дугаар тогтоолоор батлагдсан журам, нийслэлийн Засаг даргын А/143 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, дэргэдэх хэлтэс, албадуудын өмчид бүртгэлтэй байгаа Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг зохион байгуулж, төсөвт хууль тогтоомжийн дагуу төвлөрүүлэн ажиллах, батлагдсан хуваарийн дагуу хамруулах

2015.03.19

Татварын хэлтэс, СТСХ

2

ТҮТ, ТЦҮ, НҮТ, ЖДҮДСТ, АБНТБТ, ХГБХТ, ХААА, Дотоод аудит, УССТ, БТСХ, СХ амралт цогцолбор, Соёлын төв

Дүүргийн дэргэдэх хэлтэс албадын албан хаагчид 2015 оны ээлжийн амралтын хуваарийг Захиргаа хуулийн хэлтэст ирүүлэх

2015.03.19

Захиргаа хуулийн хэлтэс

3

Эрүүл мэндийн төв

Сүрьеэгийн диспансерийг тусгаарлах, захын хороодод нүүлгэн шилжүүлэх ажлыг эцэслэн шийдвэрлэж танилцуулах

 

2015.03.19

Нийгмийн хөгжлийн хэлтэс

4

ЗДТГ, Дэргэдэх хэлтэс албад

Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва иргэд сонгогчидтойгоо уулзалт хийж байгаатай холбогдуулж дүүргийн дэргэдэх хэлтэс албадын удирдлагууд батлагдсан хуваарийн дагуу уулзалтанд идвэхтэй оролцох

2015.03.19

Захиргаа хуулийн хэлтэс

5

Дотоод Аудитын алба

Шилэн дансны тухай хууль гарсантай холбогдуулж цаг хугацаанд нь мэдээллээ оруулаагүй байгууллагуудад хариуцлага тооцож ажиллах

2015.03.19

Санхүү төрийн сангийн хэлтэс

 

ЗАХИРГАА ХУУЛИЙН ХЭЛТЭС

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд