2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 06Ы ӨДРИЙН НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

“Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд нийслэлээс зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа арга хэмжээг байгууллага, нэгж бүр гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө тусган, үйл ажиллагаагаа уялдуулан, хэрэгжилтэд хяналт тавин ажиллах.

Хэлтэс, тасгууд

Нийт байгууллагууд

2

Хотын стандарт, норм, дүрмийн талаарх мэдлэг ойлголтыг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд түгээн хэвшүүлэх замаар тэдний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн, хотын стандартыг мөрдүүлэхэд бүх нийтийн оролцоог хангуулж ажиллах.

Хэлтэс, тасгууд

Нийт байгууллагууд

Хороод

3

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 37, 38 дугаар тогтоолоор батлагдсан журам, шалгуур үзүүлэлтийн дагуу байгууллага, нэгжийн болон албан хаагчдынхаа 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулж, үйл ажиллагааний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.

Хэлтэс, тасгууд

Нийт байгууллагууд

Хороод

4

2020 онд Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудын бэлтгэл хангах. Үүнд: • 1 дүгээр сардаа багтаан эрх шилжүүлж дуусгах. • Худалдан авах ажиллагааг ил тод болгон сурталчлах. • 1 дүгээр улиралдаа багтаан газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах. • 3 дугаар сарын 15-с эхлэн тохижилтын ажлуудыг эхлүүлэх. • 2019 онд Хөрөнгө оруулалтаар баригдаж ашиглалтад орсон барилга байгууламж, обьектуудыг нийслэлийн өмчид бүртгэх.

СТСХ

ТГХШХ

ХАА

ГЗБА

 

5

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нэг удаа үнэ төлбөргүй олгох угаарын хий мэдрэгч, түүнийг хэрэглэх гарын авлага зэргийг эхний ээлжинд эрсдэлтэй айл өрх буюу олон хүүхэдтэй айл өрхүүдэд тараагдах учир нарийвчилсан тоо судалгааг гаргаж зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах.

ТНААХ-АБТТ

ОБХ

Хороод

6

Угаарын хий мэдрэгчийг хэрэглэх гарын авлагыг тухайн байгууллага тус бүр өөрийн дотоод эх үүсвэрээр шийдэх

ТНААХ-АБТТ

 

7

Нийслэлийн Онцгой байдлын комиссын гишүүд угаарын хий мэдрэгчийг хэрэглэх сургалтыг нийслэл, дүүргүүдийн удирдлагуудад 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дүүрэг тус бүрт зохион байгуулах.

ТНААХ-АБТТ

ОБХ

8

Угаарын хий мэдрэгчийг түгээх арга хэмжээг нийслэл, дүүргүүдийн удирдлагууд өөрийн хариуцсан хороодод 72 цагийн дотор зохион байгуулах төлөвлөгөөг Нийслэлийн Онцгой байдлын орлогч дарга Ж.Батбаясгалан батлан гаргах, хэрэгжүүлж ажиллах. /Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийт байгууллагууд/

Хэлтэс, тасгууд

Нийт байгууллагууд

Хороод

9

2020 оны 01 дүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэж байгаа төрийн албан хаагчдад илүү цагийн болон төрийн үйлчилгээний албан тушаалтнуудад нэмэгдэл олгох журмын хэрэгжилтийг хангаж, ажлын гүйцэтгэл, бүтээмжтэй уялдуулж ажиллах.

Хэлтэс, тасгууд

Нийт байгууллагууд

Хороод

10

Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын хүрээнд нийслэлийн тооллогын комиссын гишүүд хариуцан ажиллах ажил үүргийн хуваарийн дагуу тооллогын ажилд идэвхи санаачлагатай оролцож ажиллах.

СХ

ЦГ

ЭМТ

ОБ

Хороод

11

Дүүргүүд хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогыг зохион байгуулах нэгдсэн заавар зөвлөмжийн дагуу өөрийн харьяалагдах нутаг дэвсгэрт цаг хугацаанд нь чанартай зохион байгуулах.

СХ

Хороод

12

Нийслэлийн иргэдийн амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах ажлуудыг зохион байгуулах.

ЦГ

Хороод

13

Ерөнхий боловсролын сургуулиудад “Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, нийгмийн хариуцлагатай иргэн болох” хотын соёлыг түгээх чиглэлээр өглөө болгон 10 минутын хөтөлбөрийг мөрдүүлж ажлаа эхлүүлэх

НХХ

БХ

  ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

 

 

 


 

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд