Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Монгол Улсын Засгийн газрын 62-р тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд:

1. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуй нэгжийн хашаанд байгаа янданг буулгах ажлыг зохион байгуулах.

2. Түүхий нүүрсийг нийслэл хотод нэвтрүүлэхгүй байх урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хяналт шалгалтыг зохион байгуулах.

3. Шинээр боловсруулагдсан журмыг батлуулах ажлыг шуурхайлах.

4. УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Удирдлагууд, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн ЗДТГ болон нийслэлийн төрийн албан хаагчид агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах нарийвчилсан хуваарийг гаргах.

ТНААХ, МХХ, Хороодын Засаг дарга нар

2

Иргэдийн ая тухтай, эрсдэлгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах 3 сарын хугацаатай шуурхай ажлын горимд шилжиж, гүйцэтгэсэн ажлаа дүүрэг тус бүрээр холбогдох чилэлийн дагуу тоо хэмжээ, байршил, харьяалах нутаг дэвсгэр /дүүрэг, хороо/ зэргээр Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулж ажиллах. /Захирагчийн ажлын алба, Хэрэгжүүлэгч агентлагууд Дүүргийн Засаг дарга нар, Инженер хангамжийн байгууллагууд/

НХХ, ТНААХ, Хороодын Засаг дарга нар

3

Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай“ А/503 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд:

1. Барилга, байгууламж болон авто замын засвар шинэчлэлийн ажил

2. Инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажил

3. Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжилтийн ажил

4. Орон сууцны хорооллын дээврийн засвар болон цахилгаан шатны засвар үйлчилгээний ажил

5. Гэр хорооллын гудамжны гэрэл, цахилгаан болон далан сувгийн зэрэг ажлуудыг графикт хугацаанд дуусгах, гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллах.

6. Засгийн газрын 2019 оны Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай 285 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах.

ТНААХ

4

Хөрөнгө оруулалтын ажлуудад хяналт тавих батлагдсан хуваарийн дагуу нийслэлийн Засаг даргын орлогч, төслүүдийн удирдагч нар хариуцсан дүүрэг, дүүрэг дээр очиж ажиллах, хөрөнгө оруулалтын ажлын чанар, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах. /Нийслэлийн Засаг даргын орлогч, төслүүдийн удирдагч, НЗДТГ-ын хэлтсийн дарга нар, Хэрэгжүүлэгч агентлагууд, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Дүүргийн Засаг дарга нар/

ТГХШХ

5

Сургууль, цэцэрлэгийн барилга, өргөтгөл барих болон урсгал засврын ажлуудыг 2019 оны 08 дугаар сарын 15-ны дотор дуусгах, хөдөлмөрийн аюулгүй байдал, орчны аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж ажиллах.

НХХ, ТГХШХ

6

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах, авто замын тэмдэг, тэмдэглэгээ, гарц, гэрэл дохио, хурд сааруулагч, анхааруулга, санамж бүхий тэмдгүүдийг 2019 оны 09 дүгээр сарын 01-ны дотор байршуулж дуусгах.

ЗЦХ

7

Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын орчны тохижилт, иргэдийн аюулгүй, саадгүй үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, эмнэлэг орчмын явган хүний зам, авто машины орц гарц, зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч ажиллах.

НХХ, ТНААХ

8

Нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрэлтүүлгийн шон, цахилгаан хангамжийн агаарын шугамын тулгуур шонгуудаас унжсан цахилгааны болон кабел утаснуудыг цэгцлэх, инженерийн шугам сүлжээний худгийн тагны бүрэн байдал, ашиглалт хамгаалалтыг сайжруулах болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах.

ТНААХ

9

Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээг хийх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах.

ТНААХ, ОБХ

10

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын оролцоотой “Цэвэр хот-Хоггүй аян” арга хэмжээг 14 хоногт тутамд зохион байгуулж ажиллах.

ТНААХ

 

 ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

 

Өр авлага үүссэн талаар нийслэлд яригдсантай холбоотойгоор дүүргийн орон нутгийн өмчит байгууллагуудын ТУЗ-ыг хуралдуулж өнгөрсөн жилийн үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгч, өр авлагын нөхцөл байдал яаж өөрчлөгдсөн,үр ашигтай ажилласан байдал, хүний нөөцийн бодлого, жилийн үйл ажиллагааны гүйцэтгэлд дүгнэлт хийж Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж болохоор санагдаад байх юм. Энэ ажлыг 14 хоногт багтааж удирдах зөвлөлүүдэд үүрэг өг. Гэхдээ Дотооод Аудитын алба заавал оролц.Зарим компаниуд хичээгээд өр авлагаа багасгаад зүтгээд байдаг, зарим нь өрөө нэмээд байдаг болохгүй шүү дээ. Намаас чиглэл өгсөн. Зарим нь машинаа эвдэлж өчнөөн саяар засуулж, нэг хэсэг нь жижиг сажиг зүйлсээр аргалж хэмнээд байж болохгүй ээ.Компаниудын хурлыг яаралтай хуралдуулж үнэлэлт, дүгнэлт өгөх ажлыг энэ 14 хоногт багтааж яаралтай хийн, дүгнэлтийг Засаг даргын зөвлөлд өгөх   

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд