Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд иргэд, аж ахуйн нэгж болон төрийн байгууллагаас EDoc системээр ирүүлж байгаа албан бичгийн шийдвэрлэлтэд анхаарч ажиллах.

/Нийт байгууллага/

2

Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ байгаа зөвшөөрөлгүй, ил задгай худалдаа үйлчилгээг цэгцлэх

ХХҮХ, МХХ

3

Улс, нийслэлийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудыг салбар, дүүрэг тус бүрээр хэрэгжилтэд хяналт тавих албан тушаалтны хуваарийн дагуу хөрөнгө оруулалтын хэрэгжилт, үр дүнг нэгтгэн танилцуулах.

ТГХШХ, ХААА

4

Нийслэлийн 2020 оны орлого, зарлагын төлөвлөгөөний төслөө Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өгсөн чиглэлийн дагуу 2019 оны 07 дугаар сарын 25-ны дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс ирүүлэх.

СТСХ

5

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэд, хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, аливаа болзошгүй осол, эндэгдлээс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн орчны аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллах

НХХ, ТНААХ

6

Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах.

ОБХ

7

Баяр наадмын өдрүүдэд: • Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүр ажиллуулах. • Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах. • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулж, хяналт тавьж ажиллах. • Нийтийн тээврийн хэрэгслүүдийг батлагдсан чиглэлд түгжрэл сааталгүй явуулах. • Худалдаа үйлчилгээ, хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах. • Тохижилт, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг сайтар зохион байгуулах.

ТЗУХ, ХХҮХ, МХХ, ТНААХ Цагдаагийн хэлтсүүд, ЗЦХ,

 

 ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

 

 

Өр авлага үүссэн талаар нийслэлд яригдсантай холбоотойгоор дүүргийн орон нутгийн өмчит байгууллагуудын ТУЗ

 

 

-ыг хуралдуулж өнгөрсөн жилийн үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгч, өр авлагын нөхцөл байдал яаж өөрчлөгдсөн,үр ашигтай ажилласан байдал, хүний нөөцийн бодлого, жилийн үйл ажиллагааны гүйцэтгэлд дүгнэлт хийж Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж болохоор санагдаад байх юм. Энэ ажлыг 14 хоногт багтааж удирдах зөвлөлүүдэд үүрэг өг. Гэхдээ Дотооод Аудитын алба заавал оролц.Зарим компаниуд хичээгээд өр авлагаа багасгаад зүтгээд байдаг, зарим нь өрөө нэмээд байдаг болохгүй шүү дээ. Намаас чиглэл өгсөн. Зарим нь машинаа эвдэлж өчнөөн саяар засуулж, нэг хэсэг нь жижиг сажиг зүйлсээр аргалж хэмнээд байж болохгүй ээ.Компаниудын хурлыг яаралтай хуралдуулж үнэлэлт, дүгнэлт өгөх ажлыг энэ 14 хоногт багтааж яаралтай хийн, дүгнэлтийг Засаг даргын зөвлөлд өгөх   

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд