2019 ОНЫ 05-Р САРЫН 27Ы ӨДРИЙН

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

  

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар “Явуулын ажлын байр”-ыг бий болгох, дүүргүүдийн ЗДТГазар иргэдэд төрийн ямар төрлийн үйлчилгээ хэрэгтэй байгаа талаархи дэлгэрэнгүй судалгааг хороо тус бүрээр гарган НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлэх, Судалгаанд үндэслэн “Явуулын ажлын байр”-ыг хороодод ажиллуулах хуваарийг гаргах

Хэлтэс, тасгууд, мэргэжилтнүүд, Хороодын Засаг дарга нар, нийт байгууллагууд

2

Нийслэлийн Эрүүл мэндийн газар 30 хоногийн хугацаанд нийслэл, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээ, стандартыг сайжруулах, хүнд суртлыг арилгах, ажлын хариуцлага, ёс зүйд анхаарч, иргэдэд үйлчлэх үйлчилгээг сайжруулах, бодиттой үр дүн гаргаж ажиллах, анхан шатны өрхийн эмнэлэгээс эхлээд бүх шатанд анхаарч ажиллах.

НХХ, ЭМТ, Нэгдсэн эмнэлэг

3

Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээг тогтмолжуулах, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн эзэмшлийн 50 метр хүртлэх талбайн тохижилтын ажлуудыг хийлгэх.

ТНААХ, Хороодын Засаг дарга нар

4

”Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг зохион байгуулах.

Үүнд:

1. Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээ зохион байгуулах. 2. Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах.

3. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангах.

4. Авто машины зогсоолуудыг нээлттэй байлгах. 5. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд хяналт тавих.

6. Нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн иргэдийг хүндрэлгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх.

7. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ гэнэтийн осол эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэх.

НХХ, ХЗТ, ЗЦХ, ТНААХ, Хороодын Засаг дарга нар

5

Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх, гэрээний хариуцлагыг шат шатанд өндөржүүлэх, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар дүүргийн худалдан авах ажиллагааны газруудад хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах.

ТГХГХ, ХААА

6

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас тэдгээрийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой судалгаа, дүгнэлт, үйл ажиллагаандаа мөрдөж буй стандарт, төлөвлөгөөг 2019 оны 06 дугаар сарын 05-ны дотор Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газарт хүргүүлж ажиллах. /Хавсралт мэдээллийг ERP системд байршуулсан/

Нийт байгууллагууд

7

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг зохион байгуулах тухай” 150 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, байгууллагууд улсын үзлэгийн бэлтгэлийг сайтар хангах.

Архивын тасаг, нийт байгууллагууд

8

Монгол Улсын Засгийн газрын 62-р тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, бүх шатны Засаг дарга нарт дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Үүнд:

1. Засгийн газрын 62-р тогтоолыг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гаргаж иргэн, хуулийн этгээдэд агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах, дулааны алдагдлыг бууруулах, дулаан хангамжийн байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, сайжруулсан хатуу түлшийг хэрэглээг дэмжих талаар олон нийтэд чиглэсэн сургалт явуулах, сурталчилгаа хийх, зөвлөмж хүргэх.

2. Гэр хорооллын айл өрхийн түүхий нүүрсний нөөцийн судалгааг гаргах.

3. Гэр хороололд оршин суугаа албан хаагчдыг дулааны улиралд сайжруулсан хатуу түлш худалдан авах нөхцлөөр хангах;.

4. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг дулааны улиралд сайжруулсан хатуу түлш худалдан авах, нөөцлөхийг уриалах

ТНААХ

9

НИТХ-ын 2019 оны 24/17 дугаар тогтоолоор батлагдсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/322 дугаар захирамж шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлж ажиллах.

Үүнд

1. Иргэд, олон нийтэд хүртээмжтэй хүргэх үүднээс дүүрэг, хороодын түвшинд салбар ажлын хэсгийг шуурхай удирдлагаар хангаж, дэмжлэг үзүүлэн идэвхтэй хамтран ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт.

Газрын алба

10

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд ойр орчныхоо авто замын хөдөлгөөний зохион байгуулалт, эрчмийг сайжруулах чиглэлээр тодорхой, үр дүн хүрхүйц, саналыг Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газарт хүргүүлэх, ирүүлсэн саналыг үндэслэн, мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд авто замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах чиглэлээр санал боловсруулж нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах.

ЗЦХ,

Нийт байгууллагууд

11

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд ажилтан, албан хаагчдад байгууллагын үйлчилгээний соёл, төрийн албан хаагчийн ёс зүй, мэргэжлийн чиг ур чадварыг дээшлүүлэх, нутгийн захиргааны байгуулагуудын албан хаагчдын сургалтын нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах.

ТЗУХ

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС 

 

Өр авлага үүссэн талаар нийслэлд яригдсантай холбоотойгоор дүүргийн орон нутгийн өмчит байгууллагуудын ТУЗ

 

 

-ыг хуралдуулж өнгөрсөн жилийн үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгч, өр авлагын нөхцөл байдал яаж өөрчлөгдсөн,үр ашигтай ажилласан байдал, хүний нөөцийн бодлого, жилийн үйл ажиллагааны гүйцэтгэлд дүгнэлт хийж Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж болохоор санагдаад байх юм. Энэ ажлыг 14 хоногт багтааж удирдах зөвлөлүүдэд үүрэг өг. Гэхдээ Дотооод Аудитын алба заавал оролц.Зарим компаниуд хичээгээд өр авлагаа багасгаад зүтгээд байдаг, зарим нь өрөө нэмээд байдаг болохгүй шүү дээ. Намаас чиглэл өгсөн. Зарим нь машинаа эвдэлж өчнөөн саяар засуулж, нэг хэсэг нь жижиг сажиг зүйлсээр аргалж хэмнээд байж болохгүй ээ.Компаниудын хурлыг яаралтай хуралдуулж үнэлэлт, дүгнэлт өгөх ажлыг энэ 14 хоногт багтааж яаралтай хийн, дүгнэлтийг Засаг даргын зөвлөлд өгөх   

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд