2019 ОНЫ 01-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

 

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

Сар шинийн баярын өдрийг угтаж ахмад настанд хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулах.

ЗДТГ, харьяа байгууллагууд

2

Нийслэлийн иргэдийн амгалан тайван байдлыг хангах, хулгайн болон бусад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулж ажиллах

ХЗТ, Цагдаагийн хэлтсүүд

3

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад зохицуулагч ажиллуулах

Замын цагдаагийн хэлтэс

4

Нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад гал түймрийн аюул болон техникийн холбогдолтой осол гэмтлээс урьдчилан сэргийлэх.

Онцгой байдлын хэлтэс

5

Томоохон захуудад болон худалдааны төвүүдэд хүнсний аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллах

ХХҮХ, МХХ

6

Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх.  Шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарийг гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх.

ТНААХ

7

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж, хотын гудамж, талбайн гэрэлтүүлэгийн асалтад хяналт тавьж ажиллах

ТНААХ

8

Баярын өдрүүдэд бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ шуурхай зохион байгуулж ажиллах

НХХ

9

2019 онд Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай байгуулах. Гүйцэтгэл, төлөвлөгөөний гэрээний бэлтгэл ажлыг хангах. /Гэрээний хавсралт төлөвлөгөөг улирал, сараар гаргаж, нийслэлийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2019 оны батлагдсан төсвийн хүрээнд байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж нийслэлийн ЗДТГ-ын хэлтсүүдээр хянуулж дуусгах

Хэлтэс, тасгууд

10

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд болон албан хаагчид 02 дугаар сарын 01ий дотор хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч дуусгах

ТЗУХ, харьяа байгууллагуудын удирдлагууд

11

Дүүрэг болон хороод хуваах ажлын явцын талаар мэдээллийг нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах.

ТЗУХ

12

Дараагийн шуурхай зөвлөгөөн дээр Сонгинохайрхан дүүрэг мэдээлэл бэлтгэж танилцуулах

ТЗУХ

13

Гахайн мялзан өвчин гарсантай холбогдуулж, дүүргийн Онцгой комиссын гишүүд утсаа салгахгүй, шаардлагатай үед бэлэн байдалд байх

Онцгой комиссын гишүүд

 

 

 

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд