2018 ОНЫ 11-Р САРЫН 12Ы ӨДРИЙН

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН

ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР

Товч агуулга

Хариуцах байгууллага, албан тушаалтан

1

2020 оны Хүн ам, орон сууцны улсын тооллогыг нийслэлд зохион байгуулах, тооллогын бэлтгэл ажлыг хангах үйл ажиллагаанд хяналт тавьж, Тооллогын комиссын ажлыг эрчимжүүлэх. /Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Нийслэлийн Статистикийн газар, Дүүргүүд, Хэрэгжүүлэгч агентлагууд

Статистикийн хэлтэс

2

Нийслэлийн Тооллогын комиссыг хуралдуулан “Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогын мастер төлөвлөгөө”-г танилцуулах, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын эрхлэх асуудал, үйл ажиллагаатай уялдсан ажлуудын талаар чиглэл өгөх ажлыг 12-р сарын эхний 7 хоногт багтаан зохион байгуулах. /Нийслэлийн Статистикийн газар, Дүүргүүд, Хэрэгжүүлэгч агентлагууд

Статистикийн хэлтэс

3

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэд, аж ахуйн нэгжээс ирүүлсэн албан бичиг, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд бүх шатанд анхаарч, дутагдал гаргасан холбогдох албан тушаалтанд тухай бүр хариуцлага тооцож ажиллах. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/

ТЗУХ, бүх байгууллагууд

4

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/577 дугаар захирамжийн хэрэгжилтийг танилцуулах, Мөн ханиад томуугийн үе эхлэх гэж байгаа тул дүүргийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төвүүд урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах. /Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргүүдийн Засаг дарга нар/

НХХ

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд