Сонгинохайрхан дүүргийн хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай зөвлөгөөн 05 дугаар сарын  18-ны өдрийн 1400 цагаас дүүргийн  Иргэний танхимд   96,8 хувийн ирцтэйгээр зохион байгуулагдав.

            Хороодын шуурхай зөвлөгөөнөөр “Олон Улсын Марафон-2015 Улаанбаатар”  тэмцээний зохион байгуулалтын явц, бэлтгэл ажлын тухай,  1,7,12 –р хороодоос Хотын соёл аяны хүрээнд хийсэн ажлын тайлан,  Хороодын тулгамдаж  байгаа асуудлуудын хэрэгжилтэнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн тухай  асуудлуудын  талаарх  мэдээлэлүүдийг сонсолоо.

 

            Шуурхай зөвлөгөөн дээр дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун  хороодод цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар чиглэл өгч доорх  үүрэг даалгаварыг өглөө.Үүнд:

            Нэг: Дүүргийн дэд бүтэц тохижилтын хэлстийн даргын 09/1141 дугаар  албан бичгийн хариуг   хугацаанд нь ирүүлээгүй хороод 05-р сарын 19-ний дотор  яаралтай ирүүлэх.

            Хоёр: 5-р сарын 20-ноос 6-р сарын 20-ныг  хүртэл хороодын   эд хөрөнгийн тооллого явагдах тул бэлтгэл хангаж ажиллах.

            Гурав: Хороод 5-р сарын 25-ний дотор  “Улаанбаатар марафон-2015” гүйлтэнд оролцох иргэдийн  нэрс, анкетыг бүрдүүлж ирүүлэх, /БТСХ/

            Дөрөв: Дүүргийн Засаг даргын дэргэдэх, хэлтэс, алба, төрийн захиргааны байгууллагын албан хаагч, ажилчдын дунд “Спорт наадам-2015”  тэмцээн 5-р сарын 23-24-нд зохион байгуулагдах тул хороод баг бүрдүүлэн  идэвхитэй оролцох,

            Тав: 5-р сарын 23-нд Чингэсийн талбайд “Монгол цэргийн жавхаа” үдшийн цэнгүүний арга хэмжээ зохион байгуулагдан хороод тус бүр 20 иргэн хамруулан оролцох,

             Зургаа:1992-2013 оны хороодын баримт бичигт нөхөн бүрдүүлэлтийн ажил хийгдэж байгаа тул дүүргийн архивт баримт бичгээ өгөөгүй,  баримт бичгийн тулгалт  хийгээгүй байгаа хороод 5-р сарын 25-ний дотор уг ажлуудыг хийж дуусгах,

            Долоо: “Халдварын бус өвчнөөс урьдчилан сэргийлье”  сэдэвт өдөрлөг 5-р сарын 23-ний 10 цагт Дүүргийн Засаг даргын Тамгын газрын өмнөх талбай дээр зохион байгуулагдах тул хороод тус бүр 10 хүн хамруулан оролцох,

            Найм: Төрийн албан хаагчдын чуулга уулзалт 5-р сарын 26-ны өдрийн 13 цагт Улаанбаатар палас цогцолборын хурлын танхимд болох тул хороодын бүх төрийн албан хаагчид хамрагдах,

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТЭС

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд