Нэг. 2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага 5-р сарын 08-10 хооронд болохтой холбогдуулан хороод  бэлтгэл ажлыг хангаж, иргэдийг идэвхтэй оролцуулахад онцгой  анхаарч ажиллах,         

            Хоёр. 5-р сарын 7-ны 14:00 цагт 83-р сургууль дээр цэрэг татлагын нэгдсэн семинартай тул хороод холбогдох мэргэжилтнүүдийг хамруулах,

 

            Гурав. 5-р сарын 8-ны 11:00 цагт Соёлын  төв өргөөнд Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт, цэнгүүний арга хэмжээ зохион байгуулагдах тул хороо тус бүрээс 8 иргэний оролцуулах,

            Дөрөв. 5–р сарын 6-нд 67-р сургуулийн мэдээлэл зүйн кабинетэд  08:30-17:30 цагт болох  “Иргэдийн оролцоотой газрын зураглал”-ын ажлын хүрээнд хороодын  албан хаагчдыг чадваржуулах сургалтанд хороодын зохион байгуулагч нарыг хамруулах,

            Тав. Нийслэлийн Засаг даргын А/314  тоот захирамжийг хэрэгжүүлэн хорооныхоо нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус, байгууллага, банк санхүү, эрүүл мэнд, боловсрол, худалдаа үйлчилгээний байгууллага аж ахуй нэгжүүдийг бүрэн хамруулан  хяналт тавьж ажиллах,

            Зургаа. 6-р сарын 6-нд Чингисийн талбайд “Улаанбаатар Марафон -2015”   зохион байгуулагдахтай холбогдуулан сургалт, семинар 5-р сарын 6-ны өдрийн 09:00 цагт Ирээдүй Цогцолбор 2-р дунд сургуулийн урлаг зааланд явагдах тул  хариуцсан албан хаагчдыг хамруулах,

            Долоо. Хорооны байрны цахилгаан, сантехникийн шугам сүлжээ, дохиолол зэргийн бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллах,

            Найм. 5-р сарын 11-ний 14:00 цагт Соёлын төв өргөөнд Татвар төлөгчдийн өдөрлөгийн нээлтийн арга хэмжээ болох тул  хороо тус бүрээс нэг нэг татвар төлөгчдийг   хамруулах,

            Ес. АТБӨЯХАТ-т хамрагдалтыг нэмэгдүүлэх ажлыг хороодод зохион байгуулах, Хаяг байршилдаа байхгүй авто машинтай иргэдийн судалгааг гаргаж зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах,

            

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН                                           ГАЗРЫН ЗАХИРГАА, ХУУЛИЙН ХЭЛТЭС

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд