Огноо: 2020 оны 06 дугаар сарын 17

Тендер шалгаруулалтын нэр: Хүүхдийн тоглоомын талбай сэргээн засварлах ажил

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдыг “Хүүхдийн тоглоомын талбай сэргээн засварлах” ажил хийж гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулалтад тендер ирүүлэхийг урьж байна.

·         Тендерийн баримт бичгийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын 303 тоот өрөөнөөс авна.

·         Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн туршид хүчинтэй байна.

·         Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

-       2019 оны борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.

-       2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан ирүүлнэ. /Сангийн яамны И-Баланс цахим системд шивэгдэж баталгаажсан байх/

-       2019 онд санал болгож буй үнийн дүнгээс багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байна.

·     Тендерийг 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын 303 тоотод ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 10 цаг 20 минутад нээнэ.

 

Тендертэй холбоотой бусад мэдээллийг Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо

Өөрийн байр 303 тоот өрөө, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн

дарга Л.Алтанхуяг. Утас 70170107

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд