ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр

 

           Тендер шалгаруулалтын нэр: “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Цэцэрлэгийн барилга, 150 ор/Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо/” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил

 

Тендер шалгаруулалтын дугаар: СХД/БУА/А205-01/

 

        Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Цэцэрлэгийн барилга, 150 ор/Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо/” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах СХД/БУА/А205-01/ тоот ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

 

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил 2015, 2016, 2017 онуудын арифметик дундаж нь төсөвт өртгийн 80 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 %-аас багагүй байна.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил /2015, 2016, 2017 он/ цахим тайланг ирүүлнэ.

Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: /2015, 2016, 2017/ оны аль нэг жилд төсөвт өртгийн 80% -аас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажил хийсэн байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм 

Зураг төсөл боловсруулах байгууллага нь Барилга хот байгуулалтын яамны дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

 

Хуучин бол:

1.2.1 эсвэл 1.2.2 /1-10 эсвэл 1-16 давхар барилга байгууламж, архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг, төсөл, Барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ, АГТ, ҮЗБТ)/

1.2.4 Дотор усан хангамж, ариутгах татуурга, халаалт, салхивч, агаар сэлгэвч, хүргэлтийн систем, гадна салбар шугам сүлжээ түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг

1.2.5 Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл /10 кВ хүртэл/.

1.2.6 Техник, эдийн засгийн үндэслэл, барилгын төсөв.

 

Шинэ бол:

ЗТ-2.1 эсвэл ЗТ-3.1 эсвэл ЗТ-4.1 Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ, АГТ, ҮЗБТ)

ЗТ-6.1 Барилга байгууламжийн дотор усан хангамж, ариутгах татуургын систем, гадна салбар шугам сүлжээ түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл

ЗТ-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн систем гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл эсвэл ЗТ-6.4 Барилга байгууламжийн дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, мэдээллийн байгууламжийн зураг төсөл, хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл.

ЗТ-11.2 Барилга байгууламжийн ажлын төсөв.

 

Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

Хуучин бол:

2.1.1 Барилгын засвар, засал чимэглэл,орчны тохижилт.

2.1.2 эсвэл 2.1.3 эсвэл 2.1.4 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын ажил /1-5, 1-9, 1-16 давхар/

2.2.1 Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт.

2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралт.

2.2.3 Ариутгах татуургын гол магистраль шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт

 

Шинэ бол:

БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил.

БА-2.1 эсвэл БА-3 эсвэл.1 БА-4.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил/1-5, 1-9, 1-16 давхар/

БА-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт эсвэл БА-6.2 Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт.

БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт эсвэл БА-6.4 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт.

БА-3.3 эсвэл БА-4.3 эсвэл БА-5.3 Ус хангамж ариутгах татуургын гол магистраль шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт

 

        Тендерийн хамт 15,000,000 (Арван таван сая) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

         Хүчинтэй байх хугацаа: 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал хүчинтэй байна.

         Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна. 

     Тендерийг 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 10 цаг 30 минутад доорх хаягаар нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх: Тооцно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Агарын гудамж 4, Г-ийн 38 дугаар байр, 1 давхарт 102 тоот өрөө.

Утас: 7000 0771

Цахим хаяг: www.tender.gov.mn; 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд