ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр: Сонгинохайрхан дүүргийн 3,26-р хороо халуун усны байрнаас их наран, буяны зам хүртэлх 1,2 км хатуу хучилттай авто зам барих ажил

 Тендер шалгаруулалтын дугаар: СХД/А/364/АЗ-01/ ТООТ

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Сонгинохайрхан дүүргийн 3,26-р хороо халуун усны байрнаас их наран, буяны зам хүртэлх 1,2 км хатуу хучилттай авто зам барих СХД/А/364/АЗ-01/ тоот ажлыг  гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг www.tender.gov.mn сайтнаас үнэгүй татаж авч болох бөгөөд тендер нь цахим тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулагдаж байгаа тул тендерт оролцогч нь Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгээр нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлнэ. Тендер ирүүлэхдээ цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журмын дагуу эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр тендерт оролцох хураамж 50,000 (тавин мянга) төгрөгийг www.tender.gov.mn ээр банкны меркантийн системийг ашиглан төлнө.

 Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

o    2015, 2016, 2017 оны борлуулалтын орлогын арифметик дундаж нь 750 000 000 /долоон зуун тавин сая/ төгрөгөөс багагүй байна.

o    Төсөвт өртгийн 30 хувиас багагүй түргэн хөрвөх хөрөнгтэй байна

o    2015, 2016, 2017 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ.

o   2015, 2016,  2017 оны аль нэг жилд төсөвт өртгийн  50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байна.

Тендерийн хамт 22 321 500  /хорин хоёр сая гурван зуун хорин нэгэн мянга таван зуун/ төгрөгийн дүнтэй эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валютын дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2018 оны 10-р сарын 01-ний 11 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д өөрийн аж ахуйн нэгжийн тоон гарын үсгээр нэвтрэн орж тендерийн материалаа цахим хэлбэрээр ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 10-р сарын 01-ий 11 цаг 30 минутад нээнэ. 

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: 
Тооцно

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо , Баянголын гудамж-1, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэгдүгээр давхар 109 тоот, Утас: 70000717

Веб сайт: www.tender.gov.mn

Имэйл хаяг: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.">Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд