ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                                                        Огноо  2018 оны 06 дугаар сарын 20

             Сонгинхайрхан дүүргийн Засаг даргын Тамгын Газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд шинээр баригдах цэцэрлэгийн барилгын гадна тохижилтын ажил хийх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 

             Энэхүү ажлын тендер  шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул /www.tender.gov.mn/ хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг татан авна уу.

              Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50 000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.

              Тендерийг 2018 оны 06 дугаар сарын 27 ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Цахим худалдан авах систем /www.tender.gov.mn/-ээр ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 06 дугаар сарын 27 ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.

               Дотоодын давуу эрх тооцохгүй.

               Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг Цахим худалдан авах систем /www.tender.gov.mn/-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.

               Бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 27 дугаар хороо, Баянголын-1, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр нэгдүгээр давхар, 109 тоот Худалдан авах ажиллагааны алба. Утас 70000771

 

 

 

                                       

 

 

                            

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд