Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гаригт 9:00-18:00
Пүрэв гаригт гадуур ажилтай

Харилцах утас: 70003157

Үүнд:

  1. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу эзэмшүүлэх, өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэн зохион байгуулах, хуулиар олгогдсон эрх үүргийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрын харилцааны талаар үйлчилгээ үзүүлэх, газрын эрхийг баталгаажуулах, гэрчилгээ олгох, гэрээ байгуулах, газар эзэмших эрхийн хугацаа сунгах, газар эзэмших эрхийн  гэрчилгээг бусдад шилжүүлэх , хүчингүй болгох, газрын зөрчил, маргааныг хянан шийдвэрлэх, газар зохион байгуулалт, газрын кадастр, газрын нэгдмэл сангийн тайлан хийх

  2. Газрын кадастрын мэдээллийн санд шинээр зураг оруулах, өөрчлөлт хийх, иргэн хуулийн этгээдэд кадастрын зурган мэдээллээр үйлчлэх, нэгж талбарын хувийн хэрэг хөтлөх, мэдээ тайлан, судалгаа гаргах, нэгтгэх, газрын нэгдмэл сан, газрын улсын бүртгэл хөтлөх, тоолох, тайлагнах, дүүргийн үйл ажиллагааг сурталчлах

  3. 2017 оны газрын төлбөрийн орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх.

  4. Архивын тухай хууль, Үндэсний архивын газрын 2007 оны 59 дүгээр тушаалаар батлагдсан “Байгууллагын архивын ажлын үндсэн зааврыг мөрдлөг болгон албаны бичиг хэргийг стандартын дагуу хийж гүйцэтгэх

  5. Санхүү бүртгэлийн стандарт бүхий мэдээллээр ханган, санхүүгийн үйл ажиллагааг жигд ханган ажиллах

  6. Дээд байгууллага, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь шуурхай биелүүлж тайлагнаж ажиллах, цаг үеийн ажилд идэвхитэй оролцох

 

Нэг.бүтэц, зохион байгуулалт

ГХГЗЗГ-ын даргын 2016 оны А/224 дүгээр тушаал, НЗД-ын 2016 оны А/635 дугаар захирамжаар батлагдсан бүтэц, зохион байгуулалтаар 18, дүүргийн Засаг даргын тамгын газрын даргатай байгуулсан гэрээгээр архивын ажилтан, угтагч 2нийт 21 ажилтан, албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр Сонгинохайрхан дүүргийн Газрын алба нь ажиллаж байна.

Дүүргийн 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/19 дүгээр тогтоолоор 7 бүлэгт 151 нэр төрлийн ажлыг хэрэгжүүлэхээр, 2017 оны09 дүгээр сарын 19-ний өдрийн Дүүргийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 4/3 дугаар тогтоолыг батлуулан хэрэгжилт нь 12-р сарын 13-ны байдлаар 91%-тай биелүүлж ажиллаа.


 

Хоёр.газар зохион байгуулалт

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2016 оны 3/19дугаар тогтоолоор 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө7 бүлэг 151 зүйлийн ажил хийхээр батлагдаж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу эзэмшүүлэх, өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэн зохион байгуулах, хуулиар олгогдсон эрх үүргийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газрын харилцааны талаар үйлчилгээ үзүүлэх, газрын эрхийг баталгаажуулах, гэрчилгээ олгох, гэрээ байгуулах, газар эзэмших эрхийн хугацаа сунгах, газар эзэмших эрхийн  гэрчилгээг бусдад шилжүүлэх , хүчингүй болгох, газрын зөрчил, маргааныг хянан шийдвэрлэх зорилтын хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэсэн.

Үүнд:

1. Дүүргийн Засаг даргын дэргэдэх газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх дэд зөвлөлийн бүрэлдэхүүнээс гарсан шийдвэрийн дагуу дүүргийн Засаг даргын 111 удаагийн захирамжаар 7116 иргэн, хуулийн этгээдийн 1724.25 га газрын асуудлыг шийдвэрлэсэн байна.

Үүнд:

  • Газар эзэмшүүлэх эрх олгох/гэр бүлийн хэрэгцээний/10 удаагийн захирамжаар 2774 иргэнд 160.3 га газрын
  • Газар эзэмших эрхийн  хугацаа сунгах 20 удаагийн захирамжаар 265 иргэн, хуулийн этгээдэд 392.62 га газрын
  • Газар эзэмших эрхийн талбай, зориулалт өөрчлөх29 удаагийн захирамжаар 655 иргэн, хуулийн этгээдэд 651.38 га газрын
  • Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх  29 удаагийн захирамжаар 3644иргэн, хуулийн этгээдэд 600.95 га газрын
  • Төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд 23 удаагийн захирамжаар 19.001га газрыг эзэмшүүлэхээр тус тус шийвэрлэж,Газрын харилцаа Геодези Зураг зүйн газрын даргын 2008 оны 83 тоот тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам” -ын дагуу газарэзэмшүүлэх гэрээ байгуулж гэрчилгээ олгосон.


2. Нийслэлийн Газрын албаны даргын 2017оны А/02 дугаар тушаалаар батлагдсан “Ажлын зураг хөтлөх журам”-ын дагуу жижүүрийнзургийн баяжилтыг тухай бүртньбүртгэлхөтлөн  ажилласан.

3. 7 хоног бүрийн мягмар гаригийн үдээс хойш, пүрэв гаригт 6325 иргэний газрыг үзэж хээрийн судалгааг хийн ажиллаж байна. 

4. Үрэгдүүлсэн  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нөхөн олгох тухай Нийслэлийн газрын албаны даргын 12 удаагийн тушаалаар  169 иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших эрхийн гэрчилгээг нөхөн олгосон.

5. Монгол улсын Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоол, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн  2016 оны 3/49 дүгээр тогтоолын дагуу тус дүүргийн 21-р хороонд төмс, хүнсний ногоо, мод үржүүлгийн зориулалтаар Дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 03-ны А/336 дугаар захирамжаар газар эзэмших, ашиглах эрхийн төсөл сонгон шалгаруулалтын ажлын хэсэг байгуулагдаж  2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 60 хоногийн хугацаанд төсөл шалгаруулалтыг зарлан иргэн, хуулийн этгээдээс материалыг хүлээн авч  2 удаа хуралдан шалгаруулалтын ажлыг зохион байгуулж 56 иргэн, хуулийн этгээдийн төсөл дүүргийн Засаг даргын захирамжын төсөлд хянагдаж байна. 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Баянхошуу хайрханны орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газар зөвшөөрөлгүй буусан айл, өрхийг 82 га газарт дахин төлөвлөл хийж газар эзэмших эрхийг шийдвэрлэж эхлээд байна.

6. 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй буусан 200 гаруй айлыг 10 га газарт дахин төлөвлөлт хийж газар дүүргийн Засаг даргын захирамжаар шийдвэрлээд байна. 

7. Нийслэлийн газрын албаны даргын 2017 оны А/03 дугаар тушаалаар “Мэдээллийн санд хяналт тавих ажлын хэсэг”-ийн хурлаар:

  • 20 дугаар хороонд 2 нэгж талбарыг мэдээллийн сангаас устгаж, 1 төмөр зам бүртгүүлэх тухай
  • 22 дугаар хороонд кадастрын зургаас зөрүүтэй баригдсан 2 нэгж талбарыг бодит байдлаар бүртгүүлэх тухай
  • 18 дугаар хороо 5 шарын автобусны буудал дүүргийн Засаг даргын 2002 оны Б/127 тоот захирамжаар автобусны буудлыг тохижуулах зориулалтаар олгогдсон ТҮЦ-ийн 24 нэгж талбар нь авто замын трасст өртөж газраа чөлөөлсөн боловч мэдээллийн сангаас устгаагүй байсан тул мэдээллийн сангаас устгуулах тухай тус тус хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэсэн.

 

Гурав. Газар өмчлөлийн ажил

“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” болон “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилт, Нийслэлийн Газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөө, нийслэлийн Газрын албаны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, дүүргийн Газрын албаны үндсэн чиг үүрэг, зорилтын хэрэгжилтийгхангах зорилгоор дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

1. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5.1.2 дахь заалт, Газрын тухай хуулийн 25.1.4  дэхь заалтын дагуу Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын байршил болон хэмжээг Нийслэлийн Газрын алба,  Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар хүргүүлэн хянуулж, Нийслэлийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгуулан ажилласан.

2. Газар өмчлөхтэй холбоотой нийт 2656 иргэний өргөдөл хүсэлт хүлээн авснаас :

  • Газар өмчлөлийн шийдвэрийн төслийг бэлтгэх ажлын хэсгийн хуралд танилцуулан Нийслэлийн Засаг даргын  10 удаагийн захирамжаар эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх чиглэлээр 1874 иргэнд 108,4 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн ба хуулинд зааснаас илүү талбай эзэмшиж буй 33 иргэнд 158 м2 газрыг үнээр нь өмчлүүллээ. Газар өмчлөлийн явц 2003-2017 онуудад өссөн дүнгээр 147 удаагийн захирамжаар 28512иргэнд1598,075га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна.

  • Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор өмнө нь гэр бүлээрээ газраа хамтран өмчилсөн 247 өрх хамтран өмчлөгчийн эрхээ өрхийн нэг гишүүндээ шилжүүлж өрхийн бусад гишүүн дахин газар өмчлөх эрхийг нээж өгсөн.

  • Газар өмчлөлийн шийдвэрээ үрэгдүүлсэн иргэдийн холбогдох материалыг бүрдүүлэн нөхөн олговроор 24 шийдвэр бичиж олгов.

  • Кадастрын зураг өөрчлөгдсөн 173 иргэн, шүүхийн шийдвэрээр болон өөрийн хүсэлтээр 18 иргэний захирамжинд өөрчлөлт оруулж шийдвэрлэн ажилласан.

  • Газар өмчлөлийн шийдвэрийн төслийг бэлтгэх ажлын хэсгийн хуралаас гарсан дүгнэлтийн дагуу газар өмчлүүлэх боломжгүй 287 иргэнд хариуг өгч шийдвэрлэв.

Тайлант хугацаанд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж буй газрыг өмчлүүлэх ажлыг нийслэлийн бусад дүүрэгтэй харьцуулахад: 


 

Дөрөв. Газрын төлбөр

Нийслэлийн Газрын албаны даргын 2017 оны А/12 тоот тушаалаар дүүргийн Газрын алба  нь 2017 онд 3.0 тэрбум төгрөгийн газрын төлбөр, хүү торгуулийн орлого төсөвт  төвлөрүүлэх төлөвлөгөөтэй.
Дүүргийн  нутаг дэвсгэрт нийт газар эзэмшигч, ашиглагчдын 5577.1 га талбай бүхий 3022 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх, төлбөр тогтоолгох тухай акт үйлдэх, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдэх, Монгол Улсын Газрын тухай хууль, Татварын ерөнхий хууль, Газрын Төлбөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг мөрдлөг болгон иргэн, аж ахуйн нэгжүүдэд таниулан сурталчилж, шаардлагатай  мэдээллээр хангаж ажиллах, иргэдэд төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй,  хөнгөн шуурхай үйлчилж ажиллалаа.

2017 оны 12 дүгээр  сарын 12-ний  өдрийн  байдлаар 2.966.688.462 төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлж төлөвлөгөөний биелэлт 99.1 хувьтай байна.

Тайлант хугацаанд газар эзэмших  эрх нь  баталгаажиж, газар эзэмших гэрээний бүрдэл бүрэн хангасан 262 гэрээг газар зохион байгуулагч бүрээс хүлээн авч газрын төлбөрийн тайланддэлгэрэнгүй бүртгэлийг хөтлөн төлбөрийг барагдуулан ажиллаж байна. Тайланд бүртгэлгүй байсан 2010-2016 оны 115 гэрээг нөхөн бүртгэж төлбөрийг нь барагдуулсан.

Нийслэлийн Газрын албаны  даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/13 тоот тушаалаар урьд оны дутуу төлөлттэй558 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 646.301.223 төгрөгийг барагдуулахаас:

  • 300 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 272.266.499 төгрөгний өрийг барагдуулсан.
  • 78 иргэн аж ахуйн нэгж байгууллагад34.412.128 төгрөгийн алданги тооцож төлүүлсэн.
  • 48 газар эзэмшигчийн урд оны 66.403.094 төгрөгийнөрийг нотлох  баримтыг үндэслэн хүчингүй болгосон.  Урьд оны дутуу төлөлтийн барагдуулалт 52.4хувьтай байна.
  • Үнэлгээний зөрүүтэй болон нөхөн төлбөрөөс 333.708.153 төгрөгийг төсөвт төвлөрүүлээд байна.
  • Нийслэлийн Газрын албаны даргын болон дүүргийн Газрын албаны даргын баталсан хугацаатай мэдэгдлийг 35 газар эзэмшигчдэд хүргүүлснээс 15 газар эзэмшигчээс84.2 сая төгрөг төлөгдсөн. Газар дээрээ хоосон, оффисын хаяггүй газар эзэмшигчийн оршин суугаа гэрийн хаягаар шуудангаар 16 хугацаатай мэдэгдэл хүргүүлснээс 2 газар эзэмшигчийн 16.6 сая төгрөг төлөгдсөн.
  • Газар дээрээ хоосон, үйл ажиллагаа явуулдаггүй, 2 жил болон түүнээс дээш хугацаагаар газрын төлбөрөө төлөөгүй 35 газар эзэмшигчдийн нэрсийг  “Өнөөдөр сонин”-ы 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн  дугаарт зарлан мэдээлж, газар эзэмших эрхийг цуцлах талаар Захиргааны ерөнхий хуулийн дагуу “Сонсгох арга хэмжээ”  авч ажилласан.Дээрх иргэн, ААН, байгууллагуудын газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор Дүүргийн Засаг даргын захирамжийн төсөлд 32 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын материал танилцуулагдаад  байна.
  • Газрын төлбөрийн 39.897.349 төгрөгийн он дамжсан үлдэгдэлтэй “Эск инженеринг” ХХК, “Сөөсгөр” ХХК- ийн тус тус өрийгбарагдуулахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад  байна.

Газрын төлбөрийн тайланг ГТМ-4 маягтаар,  Газрын нэгдмэл сангийн тайланг ГТМ-8 маягтын дагуу, Газрын үнэлгээний бүсчлэл, ангиллын тайланг 2017 оны улирал бүрээр, 14 хоногийн бичмэл тайланг тухай бүрээр, НЗД-ын 2016 оны А/697 тоот захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд НГА-ны даргын  2016 оны 6/1348 тоот албан даалгаврын биелэлтийг 1-р сард  тогтмол гаргахын зэрэгцээ цаг үеийн шаардлагтай мэдээ тайланг тухай бүрт гарган албаны даргад танилцуулж Газрын үнэлгээ төлбөрийн хэлтэст хугацаанд нь хүргүүлж ажиллалаа.

Нийслэлийн Газрын албаны даргын 2017 оны 06/4338 тоот албан даалгаврын дагуу өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг долоо хоног бүрийн Баасан гаригт хүргүүлэн ажиллаж байна.


 

Тав. Газрын бүртгэл, кадастр

 Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2011 оны 171 дүгээр тушаалаар батлагдсан “Газрын кадастрын мэдээллийн санг ажиллуулах” журам, нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны А/25 дугаар тушаалаар батлагдсан “Нийслэлийн Газрын албаны цахим хуудасны үйл ажиллагааны журам”-уудыг мөрдлөг болгон газрын кадастрын мэдээллийн санд шинээр зураг бүртгэх, өөрчлөлт хийх, зурган мэдээллээр үйлчлэх, барьцаа бүртгэх, нэгж талбарын хувийн хэрэг хөтлөх, мэдээ, тайлан гаргах, нэгтгэх, улсын бүртгэл хөтлөх, тоолох, тайлагнах, дүүргийн үйл ажиллагааг сурталчлах үндсэн чиг үүрэгтэйгээр ажилласан.

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох журам”, нийслэлийн Газрын албаны даргын 2017оны А/02 дугаар тушаалаар батлагдсан “Ажлын зураг хөтлөх журам”-уудын дагуу газар зохин байгуулагч нарын хийсэн газар эзэмшил, ашиглалтын байдал болон тэдгээрийн өөрчлөлтийн байршил, хил, зааг, өндөржилт, хэмжээг харуулсан ажлын зургийн дагуу мэдээллийн санд нэр хаяг солих, шинээр бүртгэх, өөрчлөлтүүдийг хийж гүйцэтгэсэн.
Тайлант хугацаанд мэдээллийн сангийн лавлагаа, зурган мэдээллээр 20577 иргэн, хуулийн этгээд,төрийн холбогдох байгууллагуудад үйлчилж ажиллалаа.

Газар өмчлөлийн шийдвэрийн төслийг бэлтгэх ажлын хэсгийн хурлаар дэмжигдэн Нийслэлийн Засаг даргын  10удаагийн захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн 1874 иргэний кадастрын зургийн өмчлөлөө ялгаж ,кадастрын зураг өөрчлөгдсөн 173 иргэний бүртгэлийг мэдээллийн санд өөрчлөлт хийсэн.

Газраа барьцаалж эдийн засгийн эргэлтэнд оруулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас 2214 өргөдөл хүсэлт ирүүлснээс 1442 барьцааг шинээр бүртгэж, 772 иргэн, аж ахуйн нэгж өмнө нь бүртгүүлсэн барьцаагаа чөлөөлүүлснийг барьцааны бүртгэлийг ГТ маягтын загвар хүснэгтээр хөтөлж мэдээллийн санд тухай бүрт нь баяжилтыг хийн ажилласан.

2016 оны 161 хавтас архивын материалыг архивт хүлээлгэн өгч,2017 онд  газрын кадастрын мэдээллийн санд өөрчлөлт орсон болон барьцаа бүртгэл, албан бичгийн архивын 197 боть материал хавтаслан бэлэн болгоод байна.
Нийслэлийн Газрын албаны даргын 2016 оны А/16 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших эрхийн барьцааны бүртгэлийн тодорхойлолт”-ын загварын дагуу 158иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад лавлагааг гарган өгч ажилласан.
Тайлант хугацаанд Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх алба, Авлигатай тэмцэх газар, Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба, Мөрдөн байцаах газар, бүх дүүргийн Цагдаагийн хэлтсүүд,Банк, Хадгаламж зээлийн хоршоодоос 1115 албан бичиг хүсэлт ирсэн бөгөөд лавлагаа мэдээлийг цаг тухайд нь албан бичгээр мэдэгдэж байсан.

Холбоос

Зохиогчийн эрх ©2018 Сонгинохайрхан дүүргийн газрын алба