Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гаригт 9:00-18:00
Пүрэв гаригт гадуур ажилтай

Харилцах утас: 70003157

 Сонгинохайрхан дүүргийн Газрын алба нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 143 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2/92208, дүүргийн Засаг дарга 1999 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/177 дугаар захирамжуудыг үндэслэн дүүргийн Засаг даргын дэргэд 5 орон тоотойгоор хамгийн анхны дүүргийн Газрын алба болон байгуулагдсан.

Монгол Улсын Засгийн газрын 2012.12.22-ны өдрийн 190 тоот тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн Өмч, Газрын харилцааны алба нэртэй болсон.Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын даргын 2013.01.17-ны өдрийн Б/08 тоот тушаалаар албаны бүтэц зохион байгуулалт батлагдсан.

Эрхэм зорилго

Сонгинохайрхан дүүргийн Өмч, Газрын харилцааны алба нь Төрийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж, түмэн олондоо шударга үйлчлэх зорилго дэвшүүлэн “Газрын тухай хууль”, “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”, “Газрын төлбөрийн тухай хууль” Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлагдсан Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Нийслэл, Дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийн бодлого болон бусад хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН  ГАЗРЫН  АЛБАНЫ ДАРГА Б.АЛТАНХУНДАГА


 

Бичиг хэрэг

Бичиг хэргийн ажилтан нь тус албаны төрийн үйлчилгээ, дотоод ажлыг сайжруулах зорилготой албанд ирсэн болон явсан бичиг бүртгэх, шийдвэрлэлтэнд хяналт тавих, мэдээ тайлан гаргах, албанаас зохион байгуулсан арга хэмжээнд тогтмол идэвхтэй оролцож, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажиллаж ирлээ.


 

Архив

Нийслэлийн Өмчийн Харилцааны Газрын даргын 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/77 тоот тушаалаар архивын эрхлэгчээр томилогдон ирээд албаны архивын үйл ажиллагааг стандартын шаардлагын дагуу явуулж, мөн архивын сан хөмрөгийг нөхөн бүрдүүлэх ажлыг хийж гүйцэтгэж байна. Мөн албанаас зохион байгуулсан арга хэмжээнд тогтмол идэвхтэй оролцож, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажиллаж ирлээ.

Энэ хугацаанд нийт 298 архивын лавлагааг гаргаж өгснөөс төлбөртэйгөөр 146 иргэн, аж ахуйн нэгжийн архивийн лавлагааг гарган 200929001 дугаартай НӨХГ-ын дансанд нийт 298000 төгрөгийг төвлөрүүлж ажиллаад байна. Архивын өрөөний багтаамж муу байсан тул хуучин онуудын архивыг мэргэжилтэнгүүдээс албаны даргын баталсан хуваарийн дагуу хүлээн авч байна.

Мөн ажлын байранд нэг өрөө нэмж албаны архивын өрөөг томруулан дараах байдлаар засвар хийсэн.


 

Газар зохион байгуулагч

Газрын харилцааны талаархи Нийслэл, дүүрэгт хэрэгжүүлэх бодлогыг гардан зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг танилцуулж,тайлагнах, иргэдийн хүсэлтийг хүлээн авч дүүргийн хэмжээнд газрыг үр ашигтай зохистой ашиглуулах, эзэмшүүлэх, өмчлүүлэх хамгаалах ажлыг зохион байгуулах, хяналт тавих, газрын нэгдмэл сангийн бүртгэл хөтлөх, ажлын зураг үйлдэх ажлыг хийж гүйцэтгэж байна.Мөн албанаас зохион байгуулсан арга хэмжээнд тогтмол идэвхитэй оролцож, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэн ажиллаж байна.


 

Газрын төлбөрийн талаар

Монгол Улсын Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Нийслэлийн засаг даргын 2013 оны мөрийн хөтөлбөр, НИТХ–ын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 5/39 дугаар тогтоолын дагуу баталсан төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлж хэрэгжүүлэх зорилгоор 2013 оны 1. 2.3.4 дүгээр улиралд 2.800.000.000 төгрөгийг нийслэл болон улсын төсөвт төвлөрүүлэхээс 2001 оны Нийслэлийн Засаг даргын захирамжтай 18 иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, 2007 оны Нийслэлийн Засаг даргын захирамжтай 202 иргэн, дүүргийн гэрээтэй 2082 иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 2013 оны 3-р улирлын байдлаар 722431440.4 төгрөгийг төсөвт төвлөрүүлж төлбөрийн орлогын төлөвлөгөөг 103.2 хувь, өссөн дүнгээр 2072534098.8 буюу 99 хувьтай байна. Газрын төлбөрийн орлогын ногдуулалт, төлөлтийн хамрах хүрээ, бааз суурийг өргөтггөх хүрээнд холбоо барих утас, факс ,оршин суугаа болон е-майл хаяг авч газрын төлбөр төлөгчдийн дэлгэрэнгүй бүртгэл хөтөлж тогтмол баяжилт, өөрчлөлтийг өдөр бүр хийж ажиллаж байна.

2013.09.30-ны байдлаар нийт 2082 гэрээг тайланд тусгасан ба Газар зохион байгуулагчдаас шинэчлэгдсэн 300 гэрээг хүлээн авч тайланд тусгасан бөгөөд цаашид хугацаа дууссан гэрээтэй харилцагчдын зөрчлийг арилгуулах ажлыг зохион байгуулж байна. Он гарсаар давхардсан тоогоор нийт 260 гаруй ИААНБ-дад факс явуулж , 585 ИААНБ-тай тооцоо нийлсэн акт үйлдэж, 900 ИААНБ-д нэхэмжлэх өгсөн байна. Газрын төлбөрийн орлогын ногдуулалт, төлөлтийн хамрах хүрээ, бааз суурийг өргөтггөх хүрээнд холбоо барих утас, факс ,оршин суугаа болон е-майл хаяг авч газрын төлбөр төлөгчдийн дэлгэрэнгүй бүртгэл хөтөлж тогтмол баяжилт, өөрчлөлтийг өдөр бүр хийж ажиллаж байна.


 

Газар өмчлөл

Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу 2013 онд нийт 25674 өрхөд 1646.2 га газрыг өмчлүүлээд байна.

2013 онд Нийслэлийн Засаг Даргын 10-н удаагийн захирамжаар шинээр өмчилсэн 2860 иргэнд, хамтран өмчлөгч хасуулсан болон кадастрын зураг өөрчлөгдсөн 827 иргэнд, илүү талбайгаа үнээр худалдаж авсан 15 иргэнд тус тус нэг удаа үнэгүйгээр газар өмчлүүлсэн.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон Монголын Мянганы сорилтын сангийн хооронд 2013 оны 03 дугаар сарын 22 ны өдөр байгуулсан хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичгийн хүрээнд “Гэр хорооллын хашааны газрын өмчлөл ба эрхийн бүртгэлийн ажил”-ыг зохион байгуулахтай холбогдуулан тус дүүргийн гэр хорооллын суурьшлын бүс бүхий хороодын нутаг дэвсгэрт одоо амьдарч буй хашааныхаа газрын “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэрээ аваагүй байгаа иргэдийн газрын тооллого бүртгэлийн ажлыг шуурхай зохион байгуулж, холбогдох захирамж, шийдвэрийг гаргуулан ажиллаж байна.


 

Кадастрын зургийн мэдээллийн сангийн талаар

Мэдээллийн сангийн нэгдсэн архивийн санд шинээр бүртгэх болон кадастрын зургийн өөрчлөлтөөр иргэн, аж ахуйн нэгж байгууллага хуулийн этгээдийн нийт 4239 зургийн баяжилтыг хийж, 347 иргэн, аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдийн хүсэлтээр барьцаанд бүртгэж ба 94 иргэн, аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдийн хүсэлтээр газар эзэмших эрхийг барьцаанаас чөлөөлөөд байна. Энэ хугацаанд кадастрын зургийн 48 хавтас архив, барьцааны 8 хавтас архивыг архивд хүлээлгэн өгөөд байна.

Холбоос

Зохиогчийн эрх ©2018 Сонгинохайрхан дүүргийн газрын алба