How to create simple cool paging with PHP and CSS

Тус албаны 2019 оны төлөвлөгөөт шалгалтын дагуу албаны даргын 2019 оны №У-2019/15 дугаар удирдамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын ажилд аудит хийгдэж байна. 


      Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх замаар БЗДХ/ХДХВ/ДОХ-ын халдварыг бууруулах арга хэмжээний хүрээнд дэд хөтөлбөр хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан дүүргийн Дотоод аудитын алба нь "Ариун энэрэл" ӨЭМТөвтэй хамтран нийт албан хаагчдыг элэгний B, C вирус, бэлгийн замын ДОХ/ТЭМБҮҮ-гийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд бүрэн хамрууллаа.

       Тус албанаас дүүргийн төрийн болон аж ахуйн нэгж байгууллагуудын төрийн албан хаагчид болон ажилтнуудад урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд бүрэн хамрагдахыг уриалж байна.


      Тус албаны төрийн албан хаагчдад Компаний засаглал хөгжлийн хүрээлэнгийн захирал, Корпорэйт трэйдинг компаний үүсгэн байгуулагч, сургагч багш Н.Цогжавхлан "Эерэг бүтээлч хандлагыг бүтээхүй" сэдвээр сургалтыг зохион байгууллаа.

       Хүний чадвар, гал эрмэлзлэл, хандлага, хандлагын төлөв, хандлагыг хэрхэн хянах зэрэг асуудлуудыг хөндсөн үр дүнтэй сургалт боллоо.

 


     Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсөв, санхүү эдийн засгийн хорооны дарга Э.Батболдын баталсан дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний харъяа болон төсвийн байгууллагуудын 2019 оны 4, 5 дугаар сарын шилэн дансны цахим хуудсанд мэдээлэл байршуулсан байдалд хяналт тавьж ажиллах дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Төсвийн зарлага, хяналтын дэд хорооны даргаар ахлуулсан ажлын хэсгийн удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан явуулж байна.

     Хяналт шалгалтаар дүүргийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний болон харъяа байгууллагуудад 2018 онд Нийслэл дэх Төрийн аудитын газраас хийсэн нийцлийн аудитын тайлан болон 2019 оны 1 дугаар улирлын байдлаарх Монгол Улсын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт, илэрсэн зөрчил дутагдалд хариуцлага тооцон ажилласан байдалтай танилцах, 2019 оны 4, 5 дугаар сарын шилэн дансанд мэдээлэл байршуулсан байдалд хяналт шалгалт хийж шаардлагатай гэж үзвэл холбогдох байгууллагуудын удирдлага, санхүү бүртгэлийн ажилтнуудтай уулзалт, ярилцлага хэлбэрээр санал бодлоо солилцоно.

    Шилэн дансны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын үнэлэлт, дүгнэлтийг Хурлын дэргэдэх Төсөв, санхүү эдийн засгийн хорооны хуралдаанаар хэлэлцүүлж цаашид авах арга хэмжээний төсөл боловсруулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж холбогдох шийдвэрийг гаргуулна.


Албаны 2019 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Сонгинохайрхан дүүргийн төсвийн байгууллагуудын дотоод хяналтын нэгжийн ажилтнуудад зориулсан сургалтыг бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж  сургалтанд Өнөр, Баянхошуу, Толгойт, Төвийн бүсийн 64 ажилтан хамрагдлаа.

                                                                                                                                                                                 

 

 



< Өмнөх ... 1 2 3 4 5 6 7 8 9 10 23 ... Дараагийн > 

(Бүгд 113 мэдээ)