Сар шинийн баярыг тохиолдуулан ахмадуудад хүндэтгэл үзүүлсэн үйл ажиллагааны хэсгээс.

Сар шинийн баярыг тохиолдуулан Улсын их хурлын гишүүдийн ажлын алба, Нийслэл дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид, Дүүргийн иргэдийн хурал, Засаг дарга тэдгээрийн ажлын албадтай хамтран ахмад настангуудад хүндэтгэл үзүүлэх ажлыг зохион байгуулж нийт 23.674 ахмад хамрагдлаа.